1988

Намрын өдөр лүү очмоор байна

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн 1988

Би намрын улиралд дуртай би намар байхад дуртай нэг л гоя аниргүй намрын нар ээсэн өдөрт дуртай. Халуун байхуу цай бариад цонхоор хараад зогсох дуртай, суух дуртай. Би чихэргүй цай уух дуртай гэхдээ хааяахан их нялуун уух дуртай. Нялуун амтнаас арай өөр зүйлийг авдаг байх лд. Тээл цонхоор хараад ийш тийшээ яарсан эсвэл яаралгүй алхалж яваа хүмүүсийг хараад бодлогоширох дуртай. Энэ хүний цаана ямар амьдрал байгаа бол гэж боддын. Тээд өөрийнхөө байдлыг бас эргэцүүлэн харьцуулж боддын.

Би зүгээр л хааяахан зүггүйтэж аль эсвэл гуниглан байх дуртай. Нэг тийм чимээгүй орчинд хэд хоноод ирмээр ч юмшиг. Яг одоо Хайртай хүнтэйгээ хоёулахнаа тийм гоя газар очмоор байна. 

 Би зүгээр л цаас бал аваад эрээчих дуртай сараачих дуртай. Хэдэн мөр холбож бичнэ болкү бол зүгээр л цаас дүүрэн дэвтэр дүүрэн зүрх цэцэг зурах дуртай, энэ бүр зуршил болчихсондоо.

Би зүгээр л тийм гоя намрын өдрийг хүсжин тэгээд хайртай залуутайгаа салхинд гармаар байна.

Хүлээлт

2011 оны 01-р сарын 07 Нийтэлсэн 1988
Энэ шүлгийг хүний захиалгаар бичиж байжээ Дэлгэрэнгүй»

Тостой

2011 оны 01-р сарын 04 Нийтэлсэн 1988

Ёо би эртээд гэрээ цэвэрлэж байгаад баахан илүү дутуу юм хаясын. тэр дунд баахан дууссан тосны савнууд. ээ тээл сонирхсон чэн нүүрний тос, зовхины тос, уруул зөөлрүүлдэг тос, чийгшүүлэгч тос, нүүр цэвэрлэгч, нар салхинаас хамгаалсан тос, өдрийн тос шөнийн тос, биеийн тос, хөлийн тос, гарын тос, хумсны тос, үсний тос, тайвшруулдаг тос л гэнэ, хөгшрөлтийн эсрэг тос, үрчлээний эсрэг тос, сэвхний тос бас нөгөө тайвшруулдаг ч тос гэнүү ээмэр олон тос хэрэглэдэг насс гэхдээ бүгдийг н ганцхан би хэрэглээгүү шүү эдр эгэгэ. Тээд ер н аягоо их арчилгаа хэрэгтэймаа тээл арчиж зүлгэсээр байтал.

Би тээл орой нүүрээ угаачаад тосолдог байкү юү тэхээр аав аягоо сонин тээл муур шиг өөрийгөө арчлаал тослоол нялаал суухийн гээд загнаад байдын аягоо сонин. яах гээд байдын тиймаа. Би яджахад гэрийнхнээсээ хамгийн их усанд ордог н байкү юү тэхээр л энэ 1988 хамаг саван шампунь дуусгачлаа усаа гамна эдр гээл. гэр хороололд байсан бол энэний усанд орох усыг н зөөсөөр байгаад таархын бналд гээл нааг дандаа шоглоно ядаргаатай. би яаад төрцийн бээ ер н эдр эгэгэ.

Идсээр байгаад биеээ дийлкүнээ Дэлгэрэнгүй»

Би сэтгэлээ барьж дийлэх биш чиний сэтгэлийг хорьж чадах биш яахав дээ хайрлаг. Хайр чамаас юуг ч нэхэхгүй юмшиг атлаа хамгийн том зүйлийг хүсдэг, хамгийн нандин бүхнийг чинь авдаг хамгийн зөөлөн эмзэг туяхан мөртлөө бас хамгийн хатуу харгис болон хувирч чаддаг. Гэхдээ би Хайраа олсоон жинхэнэ Хайраа олсон. 

Хайр намайг чамруу хөтөлдөг бас хөглөдөг. Зүрхний минь гүн түнэр харанхуйд орших сэтгэлийн минь тэр дулаахан гал намайг дотроос минь зөвхөн чинйи л өмнө хайлуулж чаддаг. Уруул чинь надад амтат бал бурам бас хундага дарс шиг исгэлэн, би салж чаддаггүй. Чиний минь инээмсэглэл надад орчлон ертөнцийн хамаг сайхан цэцэгсийн өнгө шиг гэрэл гэгээ болдог. Надад чиний минь халуун дулаан сэтгэл байхад л болно, би дэндүү жаргалтай. Намайг энхрийлэн хайрлан тэврэх тэврэлтэнд чинь би мансууран жаргах дуртай. Хүүхэд шиг эрхлэлдэн байдаг цаг мөч бүр бидний сэтгэлд зурагдан үлддэг, бид тийм адилхан сэтгэдэг боддог. Яг шинэхэн мандарины үнэр шиг. Би чамд хамгийн яруу эгшгийн тоглож өгмөөр, чинийхээ өмнө хормой дэрвүүлэн бүжиж энгэрээ задгайлан эрхэлмээр. Хамгийн эгдүүтэй үгсийг олныг хэлмээр, хамгийн өхөөрдөм царайгаар чамруугаа ширтмээр, хамгийн энхрий зөөлөн булбарай нандин дэггүй, сэтгэл булаам бүхнийг чамд л бэлэглэмээр миний сэтгэл...

ЧАМДАА ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

Миний хамгийн том шинэ жилийн бэлэг, түүндээ

2010 оны 12-р сарын 31 Нийтэлсэн 1988

Бурхан гэж байдаг байх аа

Бурханы зурсан зураг гэж байдаг байх

Ганцхан надад зориулсан миний хайртыг

Бурхан хамгийн гоёоор зураад илгээсэн байна

Түүний зүрхийг миний зүрхтэй холбосон

Нарийн боловч сэтгэлийн бөх утсыг

Надад атгуулахаар тэр төлөвлөсөн байжээ

Нартад учруулахаар бурхан бодсон байжээ

Бидний учрах цаг хугацааг тэр хамгийн азтай байхаар тааруулжээ

Бидний сэтгэл хоосон орон зайгаар дүүрхийг тэр хүлээсээр байж

Бидний зүрх ганцаардан даархыг бурхан хүлээн харсаар байгаад

Бидний амьдрал холбогдох болсныг тэр зарлан тунхаглалаа

Дэлхий дээр бидний гайхалтай хайрын түүх эхлэх үе болсон

Дэргэд нь байсан ч санадаг тийм халуухан хайр

Дандаа л гарыг нь атгаад суумаар дулаахан

Давтагдашгүй дарсны амт Бид...

Дэнгийн эрвээхэй бидэнд зориулж агаарт зүрх зурна

Дэврүүн хонгор сэтгэл үүрдийн шинэхэн хэвээрээ л

Санасан мөч бүрийн үнэ цэнийг мэдэрдэг

Санаа бодол сэтгэл зүрхний минь эзэн чамдаа бүхнээ зориулнаа

Дэндүү сайхан түүнийг минь хайрлан өсгөж сайн хүн болгосон аав ээжид нь баярлалаа

Дэггүй муухай хүүхдийг минь түшиж тулдаг хамгийн хайртай ахад нь баярлалаа

Дэнсэлсэн энэ амьдралд дэмжиж тусалдаг жинхэнэ нөхдөд нь баярлалаа

Дүрсгүйхэн эгдүүтэй Хайрдаа баярлалаа

                           2010 оны 12 сарын 24 10:27

Өвлийн өвгөн гуай та хаанан

2010 оны 12-р сарын 23 Нийтэлсэн 1988
Өчнөөн олон хүнд өртэй байхаа тэр өвгөн. хүмүүс сүүлийн үед тэр өвгөнийг их асууж сураглаж бас юм нэхэж байна. Бэлэг бэлэг бэлэг бас дахин бэлэг хаанан. Би уг н хэлсийшд тэр балай өвгөнд. манайхан авах дуртай тул ахиухан бэлэг бэлдээдэх гэж хэлцэн байгаа. тм болохоор блогчид олноороо жаал хүлэээээ. өвгөн тэгжагаал та нарт бэлэг өгийшдээ за юу. Өвлийн өвөөг би ойлгожин. учир н зарим хүмүүс өвгөнөөс боломжгүй бэлэг хүсэмжилсэн учир тэр бүгдийг олж цуглуулах гээд бачимхан л гүйж яваа за. 

Амарлаа, баярлалаа

2010 оны 12-р сарын 23 Нийтэлсэн 1988

Хүүхэд энэ хорвоод ирээд хамгийн түрүүнд баярлаж байгаагаа хэлдэг гэсс. Тэд гарч ирээд л чангаас чанга уааа уааа гээд уйлдаг даа. Уааа Уааа гэдэг чэн Ура Ура гэсс үг байкү юү. тиймаа би энэ дэлхийд ирчлээ ура ура гээл баярладаг байкү юү аанхаа. 

 Тэртээ нэгэн цагт би их баярлаж уааа уааа гэж бахирч байж харин одоо би бас нэг баярлаж талархаж байгаагаа бичдимүү гээл мунхаг н. Тэхээр юу гэхээр маргааш нэг шалгалт өгөөл хичээл гэдэг зүйлийг нэг сар таг мартана шүү дээ үүнд л баярлаж дэвкэцмээрина. Сургууль явкү гоя амрана баярлажин сайхан байна. Бөгсөндөө хичээлээ чихнээ заза худлаа ярьсын.

Өвөл болоол ирхээр өглөө сэрэх гэж алаан талаан болдог болохоор бушуухан л амраад сар ч гэсс ясаан амраая л гэж мэгээд хохо

Амарлаа гоя.

Нэг өдөр өвөл нэг өдөр зун

2010 оны 12-р сарын 23 Нийтэлсэн 1988

Хэд хоногийн өмнө парк орсон хөөрхий мин эртээд л нэг орж үзэж байгаа царай н тэр. Аяаяа дажгүй сайхан гоя болсон байлаа. Тэр үүдний хэсэгт байсан цагаан гэрлэн чимэглэл над аягоо их таалагдсан би яг диснейлэнд.н хүүхэлдэйн кинон дотор явж байгаач юмшиг эдр эгэгэ за ямартай ч гоя байсан.

Би их азтай хүн гэдгээ их мэдрээд байгаашд. Надад бүх сэтгэлээ зориулдаг, цаашид ч зориулах байх гэж бодож байгаа тэр хүнээ олсондоо алтаар гулгимаар санагддышд эгэгэ.

Одоо байшдээ тэ шинэ жилийн баяр дуусаал зун болчуул яг болкээд байна. Би нээх гоя зөөлөн өвсөн дээгүүр тааваараа тарвалзаж гүймээр, голын усанд ороод суучмаар, борооны дараа хааяахан нэг татдаг солонго хараад инээмээр, модны сүүдэрт гэвтээл соруултай ундаа соржээмоор, энэ тэнүүгээр явжага аалз хар хорхой эдрийг агнамаар, намуухан салхинд хөнгөн даашинзны хормойгоо намируулсан шигээ даарахгүйгээр сайхан гадуур алхалмаар... Зун цагт юу хийдэг билээ тэр бүгдийг хиймээр байна. Хотоос гарч уул модон дундуур ус голын чимээ сонсоод шинэхэн махаар хорхог хийж идээл, орой сэрүү орхоор дуу сонсож найзуудтайгаа хөгжилдөн хөөрөлдөөл, пяав нэг хоёрыг залгилсан шигээ од хармаар ч юмшиг.

Гэнэт л зуныг хүсчлээ. Зун зун зун.

Нэг өдөр өвөл нэг өдөр зун байгуул дэнэг л байх даа эгэгэ

Шинэ жил бэлэг

2010 оны 12-р сарын 22 Нийтэлсэн 1988

Би чэн одоо болтол ээж ааваасаа том уут дүүрэн чихэр шоклад авдаг хүн шүүд ээ. Дүү бид 2т яаг адилхан бэлэг өгнө тэхгүү бол бид 2 алалцаад дуусыш дээ. Гэснээс манайх ёолк заскү гэсс надад муухай байна. Заскү гэсний учрыг н ч би мэджил байналд. 1 сар дуусах гэж байхад ёолкоо хураадаггүүд л байгаам.

Шинэ он хаалга тогшиж оргилуун дарс лонхноосоо оргилон гарах мөч ойртсоор л... Цагын зүү дэндүү хурдан эргээд байдаг юмшиг. Энэ он миний амьдралд их олон өөрчлөлтийг авчирсан бөгөөд би их азтай байсан гэж бодож байна. Одоо 2011 он болох гэж байгаа гэхэд итгэмээргүй ч юмшиг гэхдээ баяртай байнаа.

Цаг хугацаа хурдан өнгөрсөн тулдаа л одоо би түүнтэйгээ хамтдаа байна шүү дээ жаргалтай байна.

Энэ шинэ жилээр хэн бэлэг авахийг хүсжин харин би бэлэг өгөхийг хүсжин. Цаа чэн хэнд юу өгөхөө бодцон одооноос л догдлоод гүйгээд байгаа. Тэр бүр шинэ жилээр хүмүүс аваад байдаггүй бэлэг гэж миний өчүүхэн мохой ухаан сийлсийн. Ер бусын эдр гэж хэлкүлд гэхдээ таалагдана гэдгийг н мэдээд байгаа хохо.

За тээд хүн бүр тэр нэг гоя өглөө нойрноосоо сэрээд нүдээ нухлан харвал өвлийн өвгөн өвөө бүгдэд чэн хамгийн гоя бэлэг үлдээцэн байна байх өө тиймаа…

Хар дэвтэр мин

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн 1988
Хар хавтастай дэвтрээсээ Дэлгэрэнгүй»

Хөөрхөн эгдүүтэй хүүхэд

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн 1988
Эгдүүтэй хүүхэддээ Дэлгэрэнгүй»

Ээдээ энэ эмэгтэйчүүд эдр :

2010 оны 12-р сарын 14 Нийтэлсэн 1988

Энэ зун нэг найзыгаа хүлээгээд орцных н үүдэнд чихэр долойгоол суужидаг байкү юү. Тэгсэн хаа байсан байшингийн цаанаас л нэг амьтан машинаа шарвуулаал ирж яваа дуулдсын тэгсэн нөгөөх чэн яг намайгаа мөргөж унагаахнээ ээмэр хурдан дөхөж ирснээ гэнэт зогсож эдр тэнгүүт н би сандраад яаахаа ч мэдкү гацаж эдр тэнэгтдийн байлээшд. Гоя машин байсымаа би тээл яахав дээ машинаар н төсөөлөөл лаг царайлаг залуу бууж ирэх байх гэсс чэн ээээлд болио гэмээр матар нөгөө талаас н найз бүсгүй н л байлгүү дээ 1 юм бууж ирээл хойноосоо 2 том цүнхтэй юм буулгаж ирсийн. Би яахав хэрэгт дурласандаа биш яг миний нүдний өмнө тэр үйл явдал болсын. Бүсгүй нэг цүнхтэй юмыг өргөх гэж үзжинаа их маяглажинаа тэрүүгээр нэг алцагнав. хэн ч өргө гээгүү байхад ёоооо ямар хүндийн ёооо гээл. Нөгөө залуу за хүлээжий би энийг оруулчаад ирий гээд нэг томыг н сүппп гээл өргөөд орчлоо. Удалгүүл залуу гараад ирлээ хойноос н 1 охин гарч иржин дүү н бололтой. Алив энийг өргөөд ор гэжин. Дүү н хэлжин: би яаж өргөхийн өөрөө өргө гэсс чэн маяглады аваад оржы гэсс чэн нөгөө дүү бас сүппп гээл хөнгөхөөн өргөөд орчдын. Маягтай юмны дийлкү байсан цүнхийг жоохон охин өргөөд дийлчдиймдаа гах гах би тэр найз бүсгүйг н нам цохиол хаячмаарал байсан гээнэт уур хүрсэн гэж зүгүүр. Худлаа шд залуугын хажууд л ингэж алцганаж байгаан муу дурак гэсэн чэн бас гүү юмаа хөөрхий.

Цагаа тулхаар би ч тэгж далчигнахым шиг байлээшд. Тээл эмэгтэй хүн чэн ер н ялангуяа шинэхэн танил залуугынхаа хажууд вол тэ аяга цай ч дийлкү, таваг хоол ч баркү тээл ээмэр мангар болчин. Залуугынхаа ярьсан юм бүрийг хөөх тиймүү, хөөх нээрээ юү, хөөх тийм юм байдымүү, паааххх завааен, пэээш тэгдымүү, хаах чи ямар лаг мэдлэгтэйн, яаая чи ямар ухаантайн гэх мэтчилэн дэнэг ч юмшиг гэнэн ч юмшиг со со юм яриал тэ мэдрэлтээл...

Ер н тээл ээмэр эмзэг дээрээ бүүр эмзэгмаа царайлаал нээг л их туяхан хүмүүс. Байгалаасаа л тм ч гэсс хааяа ингэж бодхоор мэдрэл санагдаад гэхдээ бас тэ. эрэгтэй хүний хажууд мангас шиг бакь зан гаргаал байлтаа биш эгэгэ.

За тэр яахав миний 1 муу зан байна бүүр сурцан муу зан. Эрэгтэй хүнээр даалгасаар байгаад ямар 1н газар ороод тооцоо хийнэ гэдэг асуудлыг ер н мартцан. Элтээр сургуулийнхаа 1 охинтой хичээлийн сүүлийн 20 минут пялаад гарч нэг кафед оркү юү. Гарахдаа би шууд хаалгаруу явдаг нассс хойноос нөгөө охин хүүе хөөе хаая гэмдээ гээд айцан царайгаар тооцоогоо хийхгүүмүү гэхээр н би юувлээ гэж бодсон шд. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн даана гэдэг бас гэцүүл байхдаа эдр эгэгэ :p

Тэгдэг ч ингэдэг ч болоосой

2010 оны 12-р сарын 13 Нийтэлсэн 1988
Зүгээр л бичсийн бичмээр санагдаад. Далд утга агуулагдаагүй болно. эгэгэ Дэлгэрэнгүй»

Тэр муур зүэр л бүжиж байгаан

2010 оны 12-р сарын 07 Нийтэлсэн 1988

                                              Өмнөх үг

Блогын маанв бүжигчин муурыг хараад элэг н татах гээд инээд н ихээр хүрдэг хүмүүсийн нүүрний арьс огцом ихээр үрчийх болон элэг н устах гээд байгаа тохиолдолд блогын зүгээс болон миний бие 1988 хариуцлага хүлээхгүй. 

Миний муурны талаарх яриа хэзээ ч намжкү э

Доош н чихэж амжкү э

Миний пүүзний талаарх яриа хэзээ ч намжкү э

Миний муурны талаар хүмүүс завхай юм ярьдымаа

За тээд энд анх 2 муур авцарж тэжээсэн билээ 2лаа эр. Анх авцарцан цагаас н л хүмүүс хөөрхий тэр амьтныг мээн элдвээр хэлж шар сонингуудын бай болгожин. Энэ муурнуудад буруу байкү ялангуяа тэр бүжигжинд... яахав хөөрхий эхээс төрөхдөөл тийм авъяастай төрцийн. тэр чэн жоохон байкү юу. юун тэр хажуу хавиргаар н, ар өврөөр н, урдуур хойгуур н өөр муур вэ. 1раа л байгааз дээ. тэр чэн тавих гэж мэдкү мэдүү. хүмүүсийн сэтгэгдэл хөөрхий тэрний мээн л тухай боллоо. тэр зүэр л бүжиж байгаан. хөөрхий амьтдыг өхөөрдөөд байгаам шиг байгаам шд тэрэнд н их баярладаг шоо эдр. Энд тэнд дараад явдаг тэр хүн нэг юмыг аягоо олон талаас н диталчилж хархын аягүү мундаг шүү чи эдр. юуглээ 2 талаас н 2 муур түшдэг гэлүү хохо хөөрхөнийн умшхаар л элэг хаашаа ч юм нэг тийшээ явчаал ирхийн. Элэг мин тэгж энэ тэнүүгэр явжагаад жирэмсэн болчуул яаанаа хэн хариуцхын эдр заза сулиарцан явжин.

Гэхдээ би чэн угтаа вол муурыг үзкүүшдээ. амьдрал дээрээ муурыг хараал өмдөндөө дусаадаг хүн. ээмэр айдын муурнаас тээд дургүй. гэхдээ яахав энэ 2 хөөрхөн харагдаад байдын. Бурханд захиалгаар бүтээлгэсэн муурнууд байкү юү эдр лол.